Урлаг, соёл, спортын нэр барьсан бүлэглэл Ж.Мөнхбатын гараар “могой бариулна”

Эрх баригчид Цэцийн гараар Үндсэн хууль засуулмагцаа “давхар дээл”-тэй сайд нарын тоог нэмэхээр хүлээж байгаа. Засгийн тэргүүн эрх мэдлээ батжуулж, улс төрийн геополитикийн хувьд дэндүү ашигтай хувилбарыг гартаа оруулна гэсэн үг. Энэ зуурт намын дотоод ноёд, фракцуудын “давхар дээлний” төлөөх тэмцэл утгаараа өрнөж, занчилдах нь холгүй байгаа ч шинэ танхимын бүдүүвч зургаа гаргаад хэдийнэ халаасалчихсан яваа Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нарт энэ нь зугаа төдийхөн хошин харагдаж байгаа. Тэд Засгийн газрын Хэрэг, эрхлэх газрын одоогийн даргыг дэвшүүлэн зайлуулж оронд нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг залахаар зурчихсан. Тэр утгаараа “давхар дээл”-ний лоббиг гардан гүйцэтгэж яваа найрагч түшээ Засгийн газрын гал тогоог ахлах нь тодорхой … Continue reading Урлаг, соёл, спортын нэр барьсан бүлэглэл Ж.Мөнхбатын гараар “могой бариулна”